Цаг агаар
Валютын ханш
Нийгмийн үзэгдэл
2023-09-12
Б.Ганхуяг: Ерөнхий шүүгчийг АТГ-ын шууд даалгавраар ажиллаж байгаа гэж бодож байна

"Нүүрсний" гэх тодотголтой Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын үеэр шүүгдэгч Х.Ганхуяг ерөнхий шүүгчээс татгалзах санал гаргалаа.

 Тэрээр "Анх 2022 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр намайг цагдан хорьсон. Прокурорын тогтоолд баривчлах болсон шалтгааныг жагсаал цуглаан зохион байгуулсан, турхирсан, санхүүжүүлсэн гэж хорьсон ч, есөн сарын хугацаанд надаас нэг ч мэдүүлэг аваагүй. Өнгөрсөн хугацаанд надтай холбоотой шүүгчийн 19 захирамж гаргасан. Үүний 9-ийг нь Ерөнхий шүүгч н.Халиун гаргасан. Яллагдагчийн эрхийг дордуулсан олон захирамжийг ерөнхий шүүгч гаргаад байна. Би ерөнхий шүүгчийг АТГ-ын шууд даалгавраар ажиллаж байгаа гэж бодож байна. Тиймээс би шүүгчээс татгалзаж байна. Учир нь захирамжууд дээр зайлшгүй саатуулах эрх зүйн үндэслэлийг дурдаагүй" гэлээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ