Барилга, хот байгуулалтын улсын албаны бэлэн байдалд гамшгийн үзлэг хийлээ
Барилга, хот байгуулалтын улсын албаны бэлэн байдлын үзлэгийг 2023 оны 9 дүгээр сард зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу /2023.09.08/-ны өдөр Барилга, хот байгуулалтын Улсын албаны гамшгаас сэргийлэх мэргэжлийн ангиудын бэлэн байдалд үзлэг хийлээ.
Үзлэгт тус албаны нийт 91 хүний бүрэлдэхүүнээс томилолттой болон эрүүл мэндийн хүндэтгэх шалтгаантай 4 албан хаагчаас бусад 87 бие бүрэлдэхүүн бэлэн жагсаж, 3 мэргэжлийн ангийн томилгоот 153 автомашин, тусгай зориулалтын багаж, техник хэрэгслийг бэлдэж, үзлэгт оруулав.
Барилга, хот байгуулалтын Улсын албаны дарга, Барилга, хот байгуулалтын сайдаар тушаалаар Улсын албаны дэргэд 14 хүний бүрэлдэхүүнтэй шуурхай штабыг байгуулан, “БАРИЛГЫН САЛБАР-ГАМШГИЙН ЭСРЭГ ХАМТДАА” уриан дор салбарын хэмжээнд гамшгийн үед үүрэг гүйцэтгэх хүч, багаж хэрэгсэл, машин техникийг бэлдэж, гамшгийн голомтод үүссэн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий 3 мэргэжлийн ангийг байгуулаад байна. Үүнд:
“Гамшгийн үеийн байр зүйн зураг, мэдээллийн сангаар хангах” мэргэжлийн ангийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг түшиглэн байгуулсан бөгөөд яамны Хөгжлийн бодлого, газрын харилцаа, хот байгуулалтын газрын дарга ахалж, нийт 24 хүний бүрэлдэхүүнтэй, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх томилгоот 23 автомашин, багаж техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэнэ.
“Түр орон байраар хангах, барилга, байгууламжийн эвдрэл, гэмтэл /нуранги/-д тандалт судалгаа хийх, гэмтлийг тодорхойлох, барилга, байгууламжийг хүчитгэх мэргэжлийн ангийг “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын түшиглэн байгуулсан бөгөөд энэ ангийг яамны Барилга, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга ахалж, нийт 34 хүний бүрэлдэхүүнтэй, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх 116 томилгоот автомашин, багаж техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэнэ.
“Инженерийн байгууламжийн эвдрэлд нөхцөл байдлын үнэлгээ хийх, сэргээн босгоход мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх” мэргэжлийн ангийг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороо, түүний харьяаны /Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Ус сувгийн удирдах газар/ орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг түшиглэн байгуулсан бөгөөд яамны Инженерийн дэд бүтцийн хэлтсийн ахлах шинжээчээр ахлуулан нийт 33 хүний бүрэлдэхүүнтэй, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх 14 томилгоот автомашин, багаж техник хэрэгсэлтэй тус тус үүрэг гүйцэтгэж ажиллана.
Барилга, хот байгуулалтын Улсын албаны гамшгаас сэргийлэх бэлэн байдлыг шалгах дараагийн үзлэгийг 9 дүгээр сарын 21, 22-ны өдөр зохион байгуулах юм гэж Барилга, Хот Байгуулалтын яамнаас мэдээллээ.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.