Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2023-09-14
Түвшин тогтоох төгсгөлийн шатны үзлэг энэ сарын 25-наас эхэлнэ

 

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын ёс зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин тогтоох үзлэг” явуулах Ажлын хэсэг хуралдлаа.
 
Хуралд Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх бригадын генерал Д.Баасандамба, Ажлын хэсгийн ахлагч, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын төлөөлөл оролцов.
 
Тус хурлаар гуравдугаар шатны үзлэгийг зохион байгуулах удирдамж, журмыг танилцуулж зохион байгуулалт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар гишүүдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
 
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх бригадын генерал Д.Баасандамба болон Ажлын хэсгийн ахлагч, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар нар үүрэг, чиглэл өгч шат шатны зохион байгуулалтыг хэрэгжүүлэхдээ цэргийн алба, сахилга, дэг журам, ёс зүйг чанд сахихыг захив.
 
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын ёс зүй, дүрэмч-жагсаалч байдал, сэтгэл зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин, цэргийн сургалт бэлтгэлийн явц, чанар, орчин, өнөөгийн байдлыг бодитоор тогтоож, цаашид цэргийн алба хаагчдад чиглэсэн сургалт бэлтгэлийг сайжруулах арга замыг оновчтой тодорхойлох зорилгоор энэхүү үзлэгийг гурван үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 25-ны өдрөөс төгсгөлийн буюу гуравдугаар шатны үзлгийг эхлүүлэх юм.
 
Энэ шатанд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдах албан тушаалтнууд буюу мэргэжлийн төв байгууллагын хурандаа ба түүнээс дээш зэрэглэл бүхий албан тушаалд ажиллаж байгаа ахлах, дээд офицеруудыг үзлэгт хамруулахаараа онцлог болж байна. Мөн ажлын хэсгээс сонгосон анги, байгууллага, нэгжийн төлөөллийг эцсийн шатны үзлэгт оруулцуулна.
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ