ЖАЙКА төлөөлөгчийн газрын нэрийг барьж залилан хийхийг завджээ
Улаанбаатар хотод өөрийгөө ЖАЙКА төлөөлөгчийн газрын ажилтан хэмээн танилцуулж, ЖАЙКА-гаас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд санхүүжилт олгоно гэх зэргээр иргэдийг төөрөгдүүлж их хэмжээний мөнгө залилан авах үйлдэл гарсан байна. Тус төлөөлөгчийн газар нь санхүүжилт олгох, урьдчилгаа төлбөр нэхэх зэргээр аж ахуйн нэгж, хувь хүмүүстэй шууд холбогддоггүй болохыг мэдэгдэж байна.
Өнгөрсөн хоёр сарын хугацаанд нийт 4 удаагийн залилангийн шинж чанартай үйлдэл гараад байгаа бөгөөд цаашид ч ижил арга замаар иргэдийг төөрөгдүүлэх, залилах шинж чанартай үйлдэл гарах магадлалтай тул та бүхэн сонор сэрэмжтэй байж, мэдээллийн үнэн зөв эсэхийг холбогдох байгууллагаас тодруулан нягталж байхыг хүсч байна гэж ЖАЙКА төлөөлөгчийн газраас зөвлөлөө.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.