Цаг уур орчны шинжилгээний газраас ойрын 2 хоногтоо төв болон зүүн аймгуудын нутгаар үргэлжилсэн бороо, ялангуяа өнөө шөнө Сэлэнгийн нутаг, Төв аймгийн хойд хэсэг, маргааш өдөр Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн зүүн, Хэнтийн нутгаар ахиухан хэмжээний бороо, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг сэрэмжлүүлж байна.
Иймд:
-Замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, онцын шаардлагагүй тохиолдолд орон нутгийг зорихгүй байх
-Орон нутгийн замд шөнө, оройн цагаар зорчихгүй байх, дулаан хувцас, шатахууны нөөцтэй явах
-Цаг агаар сэрүүсэж байгаатай холбогдуулан нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд пийшин, зуухны аюулгүй байдлаа сайтар хангах, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тавих хараа хяналтаа сайжруулж, гал түймрийн аюул болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.
Эх сурвалж: НОБГ