“Хариуцлагатай уул уурхай” баруун бүсийн чуулга уулзалт Говь-Алтай аймагт эхэллээ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачилга хамтран зохион байгуулж буй “Хариуцлагатай уул уурхай” чуулга уулзалт Говь-Алтай аймгийн Алтай хотод энэ сарын 14-ний өдөр эхэллээ.
Чуулганыг АМГТГ-ын дарга Л.Баярмандал нээж үг хэлсэн үгэндээ “Уул уурхай бол Монголын эдийн засгийн голлох салбар төдийгүй дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувь, нийт экспортын 93 хувийг эзэлдэг. Мөн ажил хөдөлмөр эрхлэлтэд хүнд жин дардаг том салбар юм. Энэ эерэг үзүүлэлтийг цаашид улам илүү өсгөхийн зэрэгцээ байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, олборлож түүхийгээр гаргадаг бус боловсруулж, аж үйлдвэржүүлэн, нэмүү өртгөө Монгол улсдаа үлдээхэд төрийн бодлого чиглэж байгаа”-г онцолсон юм.
Тус өдөрлөгт баруун бүсийн таван аймаг Говь-Алтай, Ховд, Увс, Завхан, Баян-Өлгийд хайгуул олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд болон тухайн бүсийн төрийн байгууллага, иргэний нийгэм, орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцож байна. Эрдэс баялгийн салбарын ашиг тус, түүний үр нөлөө, ил тод байдлыг оролцогч талуудад үнэн зөвөөр хүргэх, хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн төслүүдийг олон нийтэд таниулах, оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах, бүс нутгийн хөгжлийг дэмжих, тулгамдсан асуудлаа хэлэлцэх нь энэхүү чуулга, уулзалтын зорилго юм.
Чуулга уулзалт гурван талт хэлэлцүүлгээр үргэлжлэв гэж УУХҮЯ-наас мэдээллээ.
Бусад мэдээ
Нүүрс баяжуулах үйлдвэр коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрс үйлдвэрлэж байна
Мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК ногдол ашиг олгож эхэллээ
Мэдээ
Ногдол ашиг иргэдийн өмнө нь хувьцааны мөнгө орсон дансаар тараагдана
Мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК "Мандал" боомтоор борлуулах биржийн арилжаагаа эхлүүллээ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.