"Төв сайхан нутгаар 100 км" явган алхалтын аялалд 102 хүн оролцож байна
“Төв сайхан нутгаар 100 км” явган алхалтын аялал Эрдэнэ сумаас эхэллээ. Богд хан уулын аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй тус аялал нь Төв нутгийн үзэмж төгс байгальд 3 хоногийн турш үргэлжлэх юм байна.
Аялагчид Хэрхлүүрийн сарьдаг, Хагийн хар нуур, Сарьдагийн хийд маршрутаар явж бариандаа орно. Тус аялалд 21 аймаг, нийслэл хотоос нийтдээ 102 алхагч оролцож байна.
Аяллыг Төв аймгийн Явган алхалтын холбоо ТББ санаачлан Төв аймгийн ЗДТГ, БТСГ, Эрдэнэ сумын ЗДТГ, Төв аймгийн ЭМГ газар зэрэг олон байгууллага хамт олон хамтран зохион байгуулж байна.

Бусад мэдээ
Цогт-Овоо сумын “Билгэх” булгийн ойр орчмыг цэвэрлэж сурагчдын дунд арга хэмжээ зохион байгуулав
Мэдээ

"Өлгий бороо" экпедицийн 2025 оны анхны үйл ажиллагаа амжилттай болов
Мэдээ

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ
Мэдээ

Ой, хээрийн түймрүүдийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.