Цаг агаар
Валютын ханш
Иргэний индэр
2023-09-18
​​​​​​​М.Бадарч “Б” сорьцын шинжилгээнийхээ хариуг өнөөдөр авна

Үндэсний их баяр наадмын барилдаанд 9 даван түрүүлж, Улсын арслан цол хүртсэн, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат М.Бадарч энэ сарын 4-нд допингийн "Б" сорьцын шинжилгээ өгөх хүсэлтээ албан ёсоор гаргасан. Журамд  тухайн бөх хүсэлт өгснөөс хойш 14 хоногийн дараа хариуг танилцуулахаар тусгасан учир М.Бадарч “Б” сорьцын шинжилгээнийхээ хариуг өнөөдөр хүлээж авна.

М.Бадарч 9-р сарын 11-ны өдөр Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагад "Б" сорьцыг шинжлэх ажилд өөрийн биеэр оролцож, хариуг хүлээн авах хүсэлт гаргасан юм. 

Монголын Үндэсний баяр наадмын салбар хороо, Допингийн эсрэг үндэсний төвөөс Үндэсний баяр наадамд зодоглосон бөхчүүдийн допингийн шинжилгээг танилцуулж, шөвгийн 32 бөхийн нэгээс допинг илэрсэн тухай мэдээлсэн юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ