ХАТАН ХААН II ЭЛИЗАБЕТИЙГ ОРШУУЛАХ ЁСЛОЛ ЕСДҮГЭЭР САРЫН 19-НД БОЛНО
Английн түүхэнд хамгийн удаан 70 жил хаан ширээнд суусан Хатан хаан II Элизабеттэй Лондоны Вестминстерийн сүмд есдүгээр сарын 19-ний Даваа гаригт салах ёс хийх товыг баталж, олон нийтэд мэдээлэв.
Хатан хаан II Элизабет таалал төгссөнөөр "Лондонгийн гүүр" гэх оршуулгын төлөвлөгөөг эхлүүлсэн юм. Энэ төлөвлөгөөнд хаан ширээг захирч байсан удирдагчыг нас барснаас 10 хоногт болох үйл ажиллагаануудыг багтаасан байдаг. Хатан хааны оршуулгын өдрийг "Үндэсний гашуудлын өдөр", "Банкны амралтын өдөр" болгосноор олон нийт гашуудлаа илэрхийлэн, оршуулгын үйл явцыг телевизээр үзэх боломжтой болох аж.
Оршуулах ажиллагаа дуусмагц Хатан хааныг өөд болсон гэр бүлийнх нь бунхан буюу VI Жоржийн дурсгалын сүмд аваачих юм.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.