Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2023-09-20
Google компанийн удирдлагуудтай багш нарыг компьютержуулах, сурагчдыг таблетаар хангах чиглэлээр санал солилцов

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ өдрүүдэд АНУ-д ажиллаж байна. Тэрээр өчигдөр Google компанийн боловсролын салбарын стратегийн болон засгийн газруудын санаачилгыг дэмжих газрын захирал Вильям Флоренстай уулзлаа.

Уулзалтад Google болон Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам хоорондын хамтын ажиллагааг хариуцсан холбогдох ажилтнууд Австрали, Вьетнам улсаас мөн цахимаар төлөөлөгчид оролцсон. Уулзалтын үеэр салбарын сайд шинэ батлагдсан хуулийн талаар товч мэдээлэл өгч, энэ хүрээнд боловсролын салбарт хийгдэж буй томоохон шинэчлэлүүдийг танилцуулав.

Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Google компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг  Монгол Улсын боловсролын салбарт нэвтрүүлэх, хэрэгжүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллаж ирсэн. Хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг нэгэнт боловсруулаад байгааг онцлон цаашид зөвхөн платформ үүсгэн түүн дээр ажиллах төдийгүй технологийг ашиглан сурагчдын зөвөөр сэтгэх ( шүүмжлэлт сэтгэлгээ, critical thinking), дүн шинжилгээ хийх, бие даан суралцах чадварыг сайжруулахад хамтын ажиллагаагаа чиглүүлэхээр талууд харилцан тохиролцлоо.

Цахим шилжилт нь бидэнд хот, хөдөөгийн, төрийн хувийн, алслагдсан болон төвийн гэсэн боловсролд үүссэн ялгааг арилгах гол хүчин зүйл гэж үзэж буйгаа илэрхийлэв. Одоогоор 10 мянган багшийн хроумбүүк худалдан авч байгаа бол ирэх жил багшаа бэлтгэнэ. Мөн сурагчдын таблетыг шийдвэрлэхээр Google компанитай хамтран ажиллаж байгаа юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ