“Хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургалт” болж байна
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран шинээр болон шинэчлэн боловсруулагдсан хууль, тогтоомжийн хүрээнд Хамтарсан багийн гишүүдэд зориулсан 12 цуврал гарын авлагыг боловсруулаад байна.
Энэхүү гарын авлагын дагуу сургагч багш бэлтгэж, НҮБ-ын Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургалт”-ыг 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдаж, Хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургалтыг 2017 онд анх удаа бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байсан бол 6 жилийн дараа буюу 2023 онд 21 аймаг, 9 дүүргийн Хамтарсан багийн гишүүдийг бүрэн хамруулах, улмаар ажлын байрны сургалт хэлбэрээр явагдаж байгаагаараа онцлог юм.
Энэ хугацаанд хууль эрхзүйн орчинг шинэчлэх, цахим шилжилтийг хөгжүүлэх, нийгмийн ажлыг мэргэжлийн арга зүйгээр хангах, кейс үйлчилгээнд тулгуурлан гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог бий болгох чиглэлээр томоохон ажлууд хийгдсэн байна гэж ХНХЯ-аас мэдээллээ.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.