Цаг агаар
Валютын ханш
Төсөв
2023-09-21
Тендерт оролцох эрх хязгаарлах “Хар жагсаалт”-ын бүртгэл хөтлөлтийг эрчимжүүлнэ

Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл хөтлөх ажиллагааны явцыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай болон бусад хууль, тогтоомжийг зөрчсөн 107 компанийг 2023 онд “хар жасгаалт”-д оруулахаар хяналт шалгалт хийж байна. Мөн гүйцэтгэгчээс гадна захиалагч талын хариуцлагыг нэмэгдүүлэх, тендерт шалгарч ажлаа сайн гүйцэтгэсэн компаниудыг “цагаан жасгаалт”-д оруулдаг болох шаардлага байгаа зэргийг хэлэлцээд тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл хөтлөлтийг эрчимжүүлэхийг Сангийн сайд Б.Жавхланд даалгав. Мөн худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасан, илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн аж ахуйн нэгжийн мэдээллийг холбогдох нотлох баримт, мэдээллийн хамт худалдан авах ажиллагааны улсын байцаагч нарт хүргүүлэхийг захиалагч нарт даалгалаа.

Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагч удирдамж гаргаж 60 хүртэл хоногийн хугацаанд хяналт шалгалтыг хийх ба Захиргааны ерөнхий хуульд нийцүүлж нотлох баримт бүрдүүлэх, эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдийг тодорхойлж, сонсох ажиллагаанд оролцуулах, хуульд заасан нөхцөл үүссэн тохиолдолд дүгнэлт гаргадаг. Иргэн, хуулийн этгээд дүгнэлттэй холбоотойгоор Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчид гомдол гаргах, цаашлаад Захиргааны хэргийн шүүхэд хандах эрхтэй ба гомдол гараагүй тохиолдолд Сангийн сайдад саналаа хүргүүлж, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулна.   

Энэ хүрээнд 2019 онд 16, 2020 онд 15, 2021 онд 16, 2022 онд найм, 2023 онд 11 компанийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэж худалдан авах ажиллагааны систем /www.tender.gov.mn/ болон Сангийн яамны /www.mof.gov.mn/ цахим хуудсаар олон нийтэд мэдээлсэн байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ