Цаг агаар
Валютын ханш
Эдийн засаг
2021-05-15
Мал аж ахуйн бүтээгдэхүүн “амь оров”

УИХ-аар Хоршооны тухай хууль батлагдсанаар зээл авах, хөрөнгө оруулалт татах эрх зүйн таатай  орчин бүрдээд байгааг салбарынхан онцолж байна. Хөдөө аж ахуйн салбарын хувьд үнэгүйдээд буй мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нийлүүлэх, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог бий болгох, малчид, газар тариалан эрхлэгчдийн аж амьдралыг сайжруулах боломжийг хуулиар тодорхой болгожээ.

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан:  Хоршоог төрөөс дэмжих дэмжлэгийн хэлбэрүүд тодорхой болсон

Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар хоршооны талаарх төрийн байгууллагууд болон хоршооны дээвэр байгууллага, мэргэжлийн холбоодын үйл ажиллагааны чиглэл, эрх хэмжээ, чиг үүргийг тодорхой болгосон.

  • Нэгдүгээрт: Татвар ногдох орлогыг тодорхойлох бүртгэлийн аргачлалд хоршооны үйл ажиллагааны онцлогийг тусгахаар зохицуулсан.

  • Хоёрдугаарт: Хоршоо өөрийн хөрөнгөтэй болж санхүүгийн байгууллагаас зээл авах боломж бүрдсэн.

  • Гуравдугаарт: Хоршоонд хөрөнгө оруулснаар үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой болсон.

  • Дүрэвдүгээрт: Хоршоог төрөөс дэмжих дэмжлэгийн хэлбэрүүд тодорхой болсон.

  • Тавдугаарт: Хоршооны удирдлагын менежментийг сайжруулах, гишүүдийнхээ өмнө хүлээх хариуцлагыг тодорхой болгосон.

  • Зургадугаарт: Гишүүдийн амьдралд бодит өсөлт, дэвшил гаргах, хуримтлал үүсгэх боломж нээгдсэн.

  • Долдугаарт: Төрийн байгууллага хоршоо болон мэргэжлийн холбоодтой хэрхэн уялдаж, хамтран ажиллах нь тодорхой болсон.

  • Наймдугаарт: Хоршооллын хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлоготой нийцүүлэн хоршоог дэмжих түүнчлэн хуульд заасан зорилго, зарчимд нийцсэн хоршоог байгуулах, улсын бүртгэлд бүртгэх, хариуцлага, дотоод хяналтыг нь сайжруулсан зэрэг зохицуулалт багтсан.

  • Есдүгээрт: Хоршоод аль нэг мэргэжлийн холбоонд гишүүнчлэлтэй болж, удирдлага зохион байгуулалтын хувьд олон улсын жишигт хүрэх, институцийн хувьд бэхжих, хоршооны салбарын мэдээлэл судалгаа сайжрах, дүн шинжилгээ хийдэг болох, төрийн зарим үүргийг нэгдсэн холбоо хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг тавих, татварын аудитын зөрчилтэй асуудлыг арилгах зэрэг эерэг үр дүн гарах юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ