Цаг агаар
Валютын ханш
Нийгмийн үзэгдэл
2023-09-22
Д.Мөнх-Эрдэнийн хэргийг Дээд шүүхийн хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж,  түүнд оноосон 1 жил 10 сарын хорих ял хэвээр үлдэж байна

Д.Мөнх-Эрдэнийн хэргийг Дээд шүүхийн хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж,  түүнд оноосон 1 жил 10 сарын хорих ял хэвээр үлдэж байна

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Д.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох хэргийг шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгчид болон шүүгдэгч Д.Батмөнх, Б.Ганбаяр, Б.Эрдэнэбаяр нарын өмгөөлөгчдийн гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хэлэлцлээ. Эн хуралдаанаар шүүгдэгч, шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв.

Ингэснээр давж заалдах шатны шүүхийн Д.Мөнх-Эрдэний 1 жил 10 сарын хорих ял хэвээр үлдэж байна

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ