Цаг агаар
Валютын ханш
Нийгмийн үзэгдэл
2023-09-22
 Хүүхдэд хутга тулган сүрдүүлсэн этгээдийг шалгаж эхэлжээ

 Хүүхдэд хутга тулган сүрдүүлсэн этгээдийг шалгаж эхэлжээ. Олон нийтийн сүлжээнд долоон настай хүүг согтуу эрэгтэй хутга тулган айлган сүрдүүлж буй бичлэг тавигдсан. Энэ дагуу цагдаагийн байгууллагаас уг этгээдийг илрүүлэн шалгаж эхэлсэн байна.

Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 17:59 цагт Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны гудамжинд “Согтуу хүн хүүхэд дээрэлхээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгаж, 22 настай, эрэгтэй “С” гэгчийг эрүүлжүүлэн, шалгалтын ажиллагаа явуулж байна.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ