Цаг агаар
Валютын ханш
Нийгмийн үзэгдэл
2023-09-25
М.Бадарчийн Б сорьцын хариу нь эерэг гарч, баталгаажжээ

 

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын түрүү бөх, Улсын арслан М.Бадарчаас А сорьцоор допинг илэрч, В сорьцоо нээлгэх хүсэлтээ өгсөн. Тэгвэл Б сорьцын хариу нь эерэг гарч, допинг хэрэглэсэн нь албан ёсоор баталгаажсан байна.

М.Бадарчийн А сорьцоос метенолон гэх допингийн төрлийн бодис илэрсэн. Метенолон нь S1 буюу анаболик стеройдод хамаардаг бодис юм.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс, Монголын допингийн эсрэг Үндэсний байгууллагаас М.Бадарчийн допингийн хариуны талаар албан ёсны мэдээлэл өгөхөөр хүлээгдэж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ