Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2023-09-26
Олон улсын цагдаагийн эмэгтэй алба хаагчдын чуулга уулзалтад оролцлоо

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас санаачлан “Хууль сахиулах байгууллагын эмэгтэйчүүдийн чадавхийг бэхжүүлэх, жендерийн тэгш байдлыг хангах бодлого”-ыг хэрэгжүүлж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар, Хил хамгаалах байгууллагын эмэгтэй  алба хаагчдын төлөөлөл 2023 оны 09 дүгээр сарын 17-ноос 21-ны өдрүүдэд Шинэ Зеланд Улсад зохион байгуулагдсан “Олон улсын цагдаагийн эмэгтэй алба хаагчдын чуулга уулзалт”-д оролцлоо.

Чуулга уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо АНУ-ын Мансууруулах бодис, хар тамхитай тэмцэх олон улсын товчооны захирал Лиза Жонсон болон бусад албаны хүмүүстэй уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар болон энэхүү байгууллагын санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр байгууллагаас удахгүй хэрэгжүүлж эхлэх “Монгол Улсын хууль сахиулах ажиллагаан дахь хүний эрх, жендерийн тэгш байдлыг дээшлүүлэх  нь” төсөл,  бусад төслийн талаар ярилцаж, санал солилцлоо.

Олон улсын цагдаагийн байгууллагын уялдаа холбоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, жендерийн тэгш байдлыг дээшлүүлж, удирдлагын манлайлалд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой  уг чуулга уулзалтад олон улсын цагдаагийн 75 байгууллагын 800 гаруй удирдах түвшний эмэгтэй алба хаагчид оролцсон бөгөөд хийж хэрэгжүүлсэн ажлаараа шалгарсан манлайлагчдыг шагнаж урамшуулсан, туршлага, мэдлэг, мэдээлэл, санал солилцсон ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Эх сурвалж: ХЗДХЯ

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ