Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2023-09-26
Орон сууцны 5450 орчим байранд халаалт өгөөд байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнөөр хотын дарга Улаанбаатар хотын дулаан хангамжийн ашиглалтын хэвийн ажиллагаа, шугам сүлжээний их, урсгал засварын ажлын явц болон өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.

Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал Г.Баярсайхан “Хотын хэмжээнд халаалт авах орон сууцны 5500 байр байдгаас 5450 орчим нь дулаанд холбогдсон. 150 сургууль, 195 цэцэрлэг, 95 эмнэлэг, 675 аж ахуйн нэгж дулааны эрчим хүчээр хангагдаад байна. Халаалт аваагүй орон сууцны 50 гаруй байр байгаа нь шугамын гэмтэлтэй холбоотой” гэсэн бол

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Мэндбаяр “Манай газрын шугам сүлжээний их болон урсгал засварын ажил дууссан. Халаалт өгч эхэлснээс хойш олон гэмтэл гарсныг тухай бүр засаж, янзалсан. Одоо дөрвөн гэмтлийг засаж байна. Халаалтгүй байгаа 55 байрнаас 24-ийг нь өнөөдөр орой гэхэд дулаанд холбоно. Бусад гэмтлийг ойрын хугацаанд засаж дуусгана” гэлээ.

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Техник, ашиглалт засварын хэлтсийн дарга Ш.Хосбаяр “Өвөлжилтийн бэлтгэл, техник засварын ажлыг зургаадугаар сарын 1-нээс аравдугаар сарын 15-ны хооронд хийж дуусгахаар гүйцэтгэл 85 хувьтай байна. Урсгал засварын ажлыг хийж дууссан. Өвлийн их ачааллын үед найдвартай ажиллагааг хангах зорилгоор гурван шугамд их засварын ажлыг хийсэн. Хоёр шугамын ачааллыг нэмэгдүүллээ” гэлээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ