АЭХ-ны ерөнхийлөгчөөр Батбаярын Жаргаланг сонгожээ
Ардчилсан Намын дэргэдэх Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит ерөнхийлөгчөөр Батбаярын Жаргаланг сонгожээ.
Тус сонгуульд А.Адъяасүрэн, Б.Жаргалан, Б.Пунсалмаа, Д.Үүрийнтуяа нарын нэр дэвшигч өрсөлдөж 569 хүчинтэй саналаас 285 санал буюу 50.8%-ийн саналаар Б.Жаргалан ялалт байгуулсан үр дүнг дээд чуулганаар баталжээ.
АЭХ-ны ээлжит ерөнхийлөгчийг сонгох дээд чуулган өчигдөр хуралдаж 21 аймаг, 9 дүүргийн 600 гаруй төлөөлөгч оролцсон байна.Тус холбооны ерөнхийлөгчид өрсөлдөж байсан Ц.Уянга, Н.Одонгуа, Д.Эрдэнэсувд нар нэрээ татсан байна.
Б.Жаргалан нь 1982 онд төрсөн, АНУ-ын Колумбын их сургуулийг эдийн засагч, МУИС-ийг эрхзүйч мэргэжлээр төгсжээ. Тэрбээр 2020 онд АН-ын дэд даргаар ажиллаж байсан юм.
Бусад мэдээ
НҮБ-ын Гэмт хэрэг, мансууруулах бодистой тэмцэх албатай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Мэдээ
Үндсэн хуулийг түгээн дэлгэрүүлэх сургагч багш бэлтгэх хөтөлбөр эхэллээ
Мэдээ
Д.Лүндээжанцан: Улс орны бүхий л зүйл Үндсэн хуулиасаа эх үүсэлтэй
Мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.