Цаг агаар
Валютын ханш
Нийгмийн үзэгдэл
2023-09-25
Б.Ганхуяг, Т.Бадамжунай нар эмнэлэгт хүргэгджээ

Нүүрсний гэх хэрэгт яллагдагчаар татагдан 9 сар гаруй  цаглан хоригдож  байгаа "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг өнөөдөр хорих ангийнхаа эмнэлэгт хүргэгдэн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна.

Мөн өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунай эмнэлэгт хүргэгдсэн гэдгийг эх сурвалж баталгаажуулав. Тодруулбал тэрбээр Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгт хүргэгдэж, тусламж үйлчилгээ авчээ. Түүний өмгөөлөгч яллагдагчид урьд авсан цагдан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны долдугаар сарын 7-ны өдөр ирүүлснээр хүсэлтийг нь хангаж шийдвэрлэж байв.

Т.Бадамжунайн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын нэр хүнд, эрх нөлөөг урвуулан ашиглаж, хууль бусаар газар эзэмшсэн, бусдад хахууль өгөхийг завдсан, нэр бүхий аж ахуйн нэгж байгууллагад давуу байдал бий болгосон, мөнгө угаасан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ