Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2023-09-26
МҮЭХ-оос 2024 онд цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх саналыг хүргүүллээ

МҮЭ-ийн холбооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж 2024 оны улсын төсөвт хүргүүлсэн саналаа танилцуулж байр сууриа илэрхийллээ.

МҮЭ-ийн холбоо нь инфляцтай уялдуулж цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх боломжийг судалж, гурван талт хэлэлцээрийн хүрээнд шат дараатайгаар асуудлыг хэлэлцүүлж тодорхой үр дүн гарган ажиллаж байна. Энэ хүрээнд цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг 2023 онд 20 гаруй хувиар нэмэгдүүлсэн,  харин  2024 онд 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх саналыг хүргүүлээд байгаа.  Үүнд:

-Цалин хөлсийг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх,

-Тэтгэвэр, тэтгэмжийг иргэдийн худалдан авах чадварыг харгалзан нэмэгдүүлэх,

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 880 000 төгрөгт хүргэн нэмэгдүүлэх,

-Төсвийн хэмнэлт, үйл ажиллагааны нэмэлт орлогыг цалин хөлс, олговор, нийгмийн хамгааллын зардалд зарцуулах,

-Бага, дунд орлоготой иргэдэд ипотекийн зээлийн хүүгийн 3 хувийг эхний гурван жилийн хугацаанд төр хариуцахаар 2024 оны улсын төсөвт тусгах зэрэг цалин хөлс, нийгмийн хамгаалалтай холбоотой 15 заалт бүхий асуудлуудыг тусгасан байна.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ