Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2022-09-20
ТАРВАГАН ТАХЛААР ӨВЧИЛСӨН НЬ БАТЛАГДЖЭЭ

2022 оны есдүгээр сарын 11-ний өдөр Ховд аймгийн Цэцэг сумаас тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, Зоонозын өвчин судлалын төвийн хариу арга хэмжээний баг тус суманд очиж, голомтод ажилласан. Өвчтөн Г-ийн булчирхайн шүүдэст тавьсан тестээр эерэг хариу гарчээ. Иргэн Г-ийн булчирхайн шүүдэс, шулуун гэдэсний арчдас, цэр, цус, хөөмийн арчдас зэрэг сорьцыг авч, Зоонозын өвчин судлалын төвийн лабораторид нян судлалын шинжилгээ хийж  2022 оны есдүгээр сарын 12-ны өдрийн 22.00 цагт фагний ургалтыг харахад тарваган тахал, хуурмаг сүрьеэгийн фагт өртсөн тул  тухайн өвчтөн тарваган тахлаар өвчилсөн болох нь  батлагдсан байна.

Одоогийн байдлаар зургаан аймгийн 21 сумын 13 цурам голомтоос олзворлосон мэрэгч амьтдаас тарваган тахал үүсгэгч нян илэрсэн байна. Тарваган тахлын байгалийн голомтын тархалт идэвхтэй явагдаж байгааг тогтоожээ. Ховд аймгийн Алтай, Булган, Жаргалант, Цэцэгт 7, Өвөрхангай аймгийн Сантад 1, Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд 2, Завхан аймагт 2, Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 1, Хөвсгөл аймгийн Мөрөн, Жаргалант сумдад 2 гарсан байна. Нийтдээ зургаан аймгийн 11 суманд 15 хүн тарваган тахлаар өвчилж, нийт 7 хүн нас барсан байна.

Ховд аймгийн Жаргалант суманд өвчилсөн хүний нэгдүгээр хавьтал Улаанбаатар хотод орж ирсэн. Түүний явсан маршрутын дагуу халдваргүйжүүлэлт хийж, хавьтлуудыг тогтоон, урьдчилан сэргийлэх эмчилгээнд оруулаад байна.

Ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд жил бүрийн долдугаар сард тарваган тахлаас сэргийлэх вакцинжуулалтад хамрагдах, тарваганы түүхий мах идэхгүй байх, тарвагыг нохой болон хавхаар агнахыг цээрлэх, бага насны хүүхдийг мэрэгч амьтны дошин дээр тоглуулахгүй байхыг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ