Цаг агаар
Валютын ханш
60 ХОРОМ
2023-09-28
“Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны түүврийн хүрээний чанарыг сайжруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх нь” сургалт боллоо

Үндэсний Статистикийн Хороо “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны түүврийн хүрээний чанарыг сайжруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд төвийн болон зүүн бүсийн сургалтыг энэ сарын 25, 26-нд Дорноговь аймагт зохион байгууллаа.

Сургалтад Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий зэрэг Төвийн болон зүүн бүсийн нийт 10 аймгийн албан хаагчид оролцлоо.

Энэ үеэр статистикийн салбарын стратеги төлөвлөгөөний хэрэгжилт, салбарын үйл ажиллагааны шинэчлэл, мэдээллийн чанарыг хянах, үнэлэх журмын хэрэгжилтийг хангах талаар онцоллоо. Мөн нийгмийн статистикийн мэдээ, өрхөд суурилсан судалгааны чанар, бодит байдал, статистикийн мэдээ, тооллого, судалгааны чанар, баримтжуулалт болон үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх хүрээнд мэдээлэл хүргэлээ.  

Түүнчлэн Ази Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын албан ёсны статистикийн бүсийн зөвлөх Ян Смит аймгийн Статистикийн хэлтсийн дарга нартай салбарын үнэлгээний ажлын хүрээнд уулзалт зохион байгуулсан юм гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ