Нийт шүүгчийн II чуулганаар “Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүлээн авах, хувиарлах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүх, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам”, “шүүхийн бүтэц зохион байгуулалт, хөгжил”, “Шүүхийн хүний нөөц ба шүүхийн захиргаа”, “Шүүгчийн ёс зүй, сахилга хариуцлагын тогтолцоо” сэдвээр чуулах аж.
Нийт шүүгчийн чуулганы эхэнд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Д. Ганзориг оролцож “Бид энэ чуулганаар эхлэлээ эргэн цэгнэх, эргэцүүлэх, ажлаа сайжруулах хууль хэрэглэгээг сайжруулах нь чухал байна. Хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад чиглэсэн алхамыг улсын дэд шүүх авч хэрэгжүүлснээр эрхзүйн орчин тодорхойгүйгээс 10 гаруй жил зогсоод байсан хууль тайлбарлах ажил гацаанаас гарсан. 30 жилийн хугацаанд шүүхийн захиргааны янз бүрийн хэлбэрийг хэрэгжүүлж үзсэн МУ-ын хувьд шүүхийн захиргааны бие даасан загварыг нэвтрүүлснээр энэ нь өмнөх загваруудаас олон давуу талтайг Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаа харуулж байна. Шүүгчийн хариуцлагын асуудлыг авч үзэх, хараат бус бие даасан инситут бүрдсэнээр шүүх сахилга хариуцлагатай байх гэдэг иргэдийн итгэлийг нэмэгдүүлсэн. Шүүгчийн сургалтын цахим системийг хөгжүүлж, хэрэглээнд нээвтрүүлснээр шүүгч ажлын байрандаа хөгжих арга хэмжээг нэмэгдүүлсэн арга хэмжээ боллоо. Шүүгчийн орон тоо дутуу, ажлын ачаалал их байдал ужигарсан хэвээрээ байна. Шүүхийн ерөнхий зөвлөл сул орон тооны сонгон шалгаруулалт зарласан ч шалгалтад оролцогчдын 15 хувь нь тэнцэж байна. Цаашид сул орон тоог бүрдүүлэхэд нилээдгүй хугацаа орохоор байна. Гэтэл шүүхэд ирэх хэрэг маргааны тоо жил бүр өсч, 2022 оны байдлаар Дүүргийн Эрүүгийн хэргийн шүүгч ноогдох хэрэг 115 байгаа нь өмнөх оноос 17,7 хувиар өссөн байна. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид ноогдо хэргийн тоо 435,1 буюу өмнөх оноос 34,5 хувиар өссөн. Шүүхийн тухай хуульд заасан шүүгчийн ажлын ачаалал тооцох шалгуур үзүүлэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөл баталсан нь ачааллыг зохицуулах өдөр тутам илүү цагаар ажиллах шүүгчийн хөдөлмөрлах эрхийг зөрчлийг арилгах шалгуур болох ёстой” гэдгийг тэрээр онцлов. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буюу процессын хуулийн шинэчлэл. Шүүх байгуулах тухай төсөлтэй холбогдуулан гэр бүлийн хэрэг, бага үнийн дүнтэй маргаан, хялбаршуулан журмаар шийдвэрлэх боломжтой хэрэг, баривчлах, цагдан хорих зөвшөөрөл олгох, процессын болон хэргийн төрлөөр дагасан шүүх байгуулах, эдгээрийг дагнасан хянан шийдвэрлэх хуулийн хийдэл, оролцогчид эрхээ урвуулан ашиглаж байгаа явдлаас сэргийлсэн бодиттой өөрчлөлт шинэчлэлийг хийх шаардлага байна” гэв
Түүнчлэн Канад Улсын дээд шүүхийн шүүгч зочин хэлэлцүүлэгчээр оролцож өөрийн улсын шүүгчийн сайн туршлагаас хуваалцах юм.
Монгол Улсын Шүүхийн тухай хуульд зааснаар бүх шатны нийт шүүхийн шүүгчийн анхдугаар чуулганаар Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүдийг сонгож байсан бол энэ удаа тус хоёр байгууллагын үйл ажиллагааны тайланг сонсох юм.
Нийт шүүгчийн II чуулганд бүх шатны шүүхийн 499 шүүгч биечлэн болон цахимаар оролцож байна