Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2023-09-28
Б.Ганхуягийн өмгөөлөгч цагдан хориг өөрчлөх санал гаргаснаар хурал хойшлов

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох шүүх хурал Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ

Б.Ганхуягийн өмгөөлөгч "Миний үйлчлүүлэгч Б.Ганхуягийн бие есдүгээр сарын 11-ээс муудаж, есдүгээр сарын 25-нд эмнэлгийн тусламж авсан. Толгой нь хавагнасан, бөөлжсөн, даралт нь унасан. Эхний шинжилгээгээр нойр булчирхайн архаг үрэвсэлтэй гэсэн. Нойр булчирхайн үрэвслээс шалтгаалан даралт унасан байж болзошгүй" гэсэн эмчийн дүгнэлт гарсан. Тийм учраас дээд шатлалын эмнэлэгт хандаж, эрүүл мэндийн үзлэгт хамрагдах шаардлагатай байна. Иймээс эрүүл мэндээ хамгаалах бололцоогоор хангаж, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөхийг хүсч байна" гэсэн юм. Шүүхийг Б.Ганхуягийн өмгөөлөгчийн хүсэлтийн хангаж, хураалдааныг 9-р сарын 30-ны өдрийг хүртэл хойшлуулсан байна.

Хуралдааны үеэр зарим өмгөөлөгчийн зүгээс гэрчүүдийг бүрэн байлцуулах хүсэлт гаргасан юм. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ