Цаг агаар
Валютын ханш
Уурхайн өгөөж
2023-09-29
Булган аймагт нийт ашигт малтмалын 87 тусгай зөвшөөрөлтэй

 

Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын "Эрүүл аюулгүй-цэвэр орчин" бүрдүүлэх 2023 оны 02 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сумдад 14 хог тээвэрлэх автомашин, 2 бохир соруулах автомашин нийлүүлсэн.
 
БОАЖ-ын Сайдын 04 дүгээр албан даалгаврын хүрээнд 16 сум 1 тосгоны хэмжээнд хаврын бүх нийтийн хог цэвэрлэгээнд 14902 га газрын 1498 тн хог хаягдлыг цэвэрлэж 26.976.635 төгрөгийг зарцуулсан. Үүнээс суурин газрын 8317 га талбай 564.6 тн, гол горхи, булаг шандын 1245 га талбайн 126 тн, айл өрхийн гудамжны 3045 га талбайн 626 тн, улсын болон орон нутгийн зам дагуух 2295 га талбайн 801 тн, ангилан ялгасан 653 тн хог хаягдлыг цэвэрлэв.
 
Аймгийн хэмжээнд ангилан ялгаж хоёрдогч түүхий эдийн цэгт 16 тн хуванцар, 10 тн лааз, 561 ширхэг шил, бохир хуванцар, гялгар уут, бор картон цаас гэх мэт бусад 66.8 тн нийт 92 тн хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулсан.
 
2023 оны 09 дүгээр сарын байдлаар Булган аймагт нийт ашигт малтмалын 87 тусгай зөвшөөрөл байгаагаас 30 хайгуулын тусгай зөвшөөрөл, 57 ашиглалтын тусгай зөвшөөрөл байна.
 
Булган аймгийн хэмжээнд уул уурхай, ашигт малтмалын олборлолт болон дэд бүтэц бүтээн байгуулалтын үйл ажиллагааны улмаас нийт 350 орчим га талбай эвдрэлд өртсөн байна. “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 2021 онд техникийн 184,8 га, биологийн 139,9 га, 2022 онд техникийн нөхөн сэргээлт 161 га, биологийн нөхөн сэргээлт 114 га талбайд хийсэн байна. Ашигт малтмалын ашиглалтын 57 тусгай зөвшөөрөл байгаагаас 2023 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 8 аж ахуйн нэгж буюу "Гэрэлт шинэчлэл" ХХК, "Хантэнгэрийн дуудлага" ХХК, "Батбродерс майнинг" ХХК, “Мөнх нархан орд” ХХК, "Платинум Ланд" ХХК, “ГБНБ” ХХК, "Өгөөжбаян хангай" ХХК зэрэг 7 алтны ордыг ашиглах төсөл, "Илчит металл" ХХК-ийн эрээн чулуун нүүрсний ордыг ашиглах төслүүд тус тус батлуулсан байна.
 
Эх сурвалж: БОАЖЯ
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ