Цаг агаар
Валютын ханш
Нийгмийн үзэгдэл
2023-10-02
"Буга хүн рүү дайрч байна" гэх дуудлага мэдээлэл олон иржээ

Сүүлийн өдрүүдэд "Буга хүн рүү дайрч байна" гэх гомдол, дуудлага мэдээлэл олон иржээ. Жил бүрийн ес болон 10 дугаар сард Богдхан уулын бугын дуудлага буюу үржил, ороо нийлгэний үе эхэлдэг.

Үржлийн буюу нийлгэний үеэр эр буга ууртай, ширүүн, шийдэмгий болж ойртсон, цочоосон амьтад руу дайрах, мөргөх зэрэг үйлдэл гаргадаг. Иймд ууланд алхагчид, аялагчид болон Богдхан уулын орчны бүсэд амьдарч буй иргэд та бүхэнд зөвхөн батлагдсан аяллын зам, маршрутаар явах, мөн ууланд, ойд явахдаа аливаа эрсдэлтэй үйлдэл хийхгүй байх, зураг авах, дуу чимээ гаргахгүй байхыг анхааруулж байна гэж Богдхан уулын дархан цаазат газраас мэдээллээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ