Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өгсөн байна. Энэ асуудлыг УИХ дах МАН бүлэг 17.30 цагийн үед хуралдаж хэлэлцлээ.
УИХ-ын Монгол ардын намын бүлэг үдээс өмнө хуралдаж Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатарын автобус худалдан авсан асуудлын талаарх мэдээлэл авсан юм.
Хот хариуцсан сайд Ж. Сүхбаатар нийслэлийн түгжрэлийг бууруулах ажлынхаа хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийх үедээ давхар хяналт тавиагүйдээ хариуцлага хүлээж, сайдынхаа ажлыг өгөх хүсэлтээ өгсөн гэдгээ хэлж байгаа бол Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар чөлөөлөгдөх үндэслэлээ одоогоор тайлбарлаагүй байна.
Ийнхүү өнөөдөр Нийслэлийн нийтийн тээвэр шинэчлэх ажлыг хамтран зохион байгуулсан хотын мээр, түгжрэлийн сайд ажлаасаа чөлөөгдөх өргөдлөө ерөнхий сайдад өглөө. Харин эцсийн шийдвэрийг Ерөнхий сайд гаргах юм