Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Ж.Сүхбаатар албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө МУ-ын Ерөнхий сайдад өгсөн тухайгаа өнөөдөр нийтэд хандаж мэдэгдэл хийлээ.
Энэ талаар тэрбээр "Миний бие Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргасан. УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр энэ тухайгаа тайлбарлаж, мэдээлэл өгсөн.
Ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийн үндэслэл нь улстөрчийн хувьд эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж, шалгалтын ажлууд явагдаж байна. Тиймээс ёсзүйн хариуцлага хүлээж, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн.
Надад эрүүгийн хэргийн шинжтэй хийсэн үйлдэл байхгүй. 2023 онд нийтийн тээврийн салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлд төсвийн ерөнхийлөн захирагчаар ажилласан. Энэ асуудалд тавьж байгаа зорилтыг хэрэгжүүлэх явцад иргэдийн дунд эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэсэн асуудлууд гарсан.
Миний хувьд автобус гүйцэтгэгч, нийлүүлэгч талд шаардлагаа тавьсан" хэмээн хэллээ.
Нэг жил ажиллахдаа миний хувьд төлөвлөгөө гаргасан, бас хуримтлагдсан асуудал байна. Намайг орж ирэхэд олон ажлыг зэрэг эхлүүлсэн, эрэмбэ тодорхой биш байсан.Харин одоо түгжрэл, төвлөрлийг сааруулах Засгийн газрын бодлого тодорхой болсон. нэгдүгээрт нийтийн тээврийн асуудал.Холбоос зам, замын хөдөлгөөн зохицуулалт, хууль зүйн орчин, соён гэгээрэл, хот хөдөөгийн сэргэлт гэсэн таван чиглэлд Засгийн газрын бодлого тодорхой болсон байгаа"-г хэлэв.