Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2022-09-22
Н.Алтан
Есдүгээр сарын 25-нд төв замаар нийтийн тээврийн автобус явахгүй

Есдүгээр сарын 25-ны Ням гарагт нийтийн тээврийн үйлчилгээний 39 чиглэлийн 324 автобусны явах маршрутад өөрчлөлт орно.

Өөрөөр хэлбэл хойд чиглэлээс ирдэг автобуснууд Дөлгөөн нуурын уулзвараар, Баянхошуу чиглэлийнх Баянбүрдийн тойргоор тус тус буцаж эргэнэ.

Ч1, Ч6, Ч3 чиглэлийн автобуснууд Нарны зам болон Их тойруугаар хуваагдаж явна. Эдгээр нь Энхтайвны өргөн чөлөөгөөр явдаг юм. 

Хотын төвөөр нийтийн тээврийн автобус явахгүй. Нисэх, Яармагийн чиглэлийн автобус 120 мянгатын уулзвараар буцаж эргэх зохицуулалтыг  Нийслэлийн нийтийн тээврийн газраас хийсэн байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ