Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2023-10-06
ЭХЭМҮТ: Жирэмслэхээс сэргийлэх арга, хэрэгслийн мэдээлэл цуглуулах цахим сургалт боллоо

Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/563 тоот тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Тандалт судалгааны албанаас жирэмслэхээс сэргийлэх арга, хэрэгслийн мэдээлэл цуглуулах цахим сургалтыг энэ сарын 4-5-нд зохион байгууллаа.

Сургалтад Баян-Өлгий, Баянхонгор, Завхан, Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Дархан-Уул, Ховд, Өмнөговь, Дорнод аймгийн Эрүүл мэндийн газар, БОЭТ, Нэгдсэн эмнэлэг, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийн асуудал хариуцсан 218 эмч, мэргэжилтэн 99 холболтоор оролцов.

Манай улс “Жирэмслэхээс сэргийлэх эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн тогтвортой байдлыг зохицуулах” журмын дагуу өрх, сумын Эрүүл мэндийн төвөөр дамжуулан жирэмслэхээс сэргийлэх эм, эмнэлгийн хэрэгслийг иргэдэд үнэ төлбөргүй олгодог.

Мөн НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр, жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго бүхий тандалтын тогтолцоог нэвтрүүлэх гэж байгаа бөгөөд уг сургалтаар гэр бүл төлөвлөлтийн тусламж, үйлчилгээний тогтвортой байдлыг хангах, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар эмч мэргэжилтнүүд санал солилцов.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ