Бусдын 56 тооны мал хулгайлах гэмт хэргийг бусдын 56 тооны алдуул малыг завшсан гэмт хэрэгт тооцов. Шүүгдэгч “Л.Г, Ц.Т, Б.Д” нар нь бусдын 56 тооны мал хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх “Л.Г, Ц.Т, Б.Д” нарыг бусдын 56 тооны мал хулгайлсан гэмт хэргийг хөнгөрүүлэн өөрчилж, “Л.Г, Ц.Т, Б.Д” нарыг бусдын 56 тооны алдуул малыг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, “Л.Г, Ц.Т” нарыг 6 /зургаан/ сарын хугацаагаар, “Б.Д”-г 1 /нэг/ сарын хугацаагаар тус бүр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн байна.
“Л.Г, Ц.Т, Б.Д” нарыг Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг шүүгдэгч нарт хүлээлгэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангид даалгаж, “Л.Г, Ц.Т, Б.Д” нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт даалгалгасан байна.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 48-21 ХЭҮ улсын дугаартай, хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг улсын орлого болгож шийдвэрлэв.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах