Увс аймгийн Тариалан сумын Мянган 3 дугаар багийн “Тээлийн гүүр” гэдэг газар энэ сарын 8-ны өдөр шатахуун тээвэрлэж явсан автомашин замын хажуу руу унаж осолджээ.
Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, ажилтнууд очиход Улаанбаатар хотоос Увс аймгийн Улаангом сумын чиглэлд зорчиж явсан 40 тн шатахуунтай “Хово ZZ5317” загварын автоцистерн /3 зорчигчтой, цистерний чиргүүлтэй/ авто замын хажуу руу унаж 10 тн орчим шатахуун асгарсан байсныг 4 цаг 19 минут ажиллаж бороожуулалт, саармагжуулалт хийж, үлдэгдэл шатахууныг автоцистернд юүлэн авто өргөгчөөр татаж босгосон байна. Тус автоцистернд зорчиж явсан иргэн У/33 настай эрэгтэй/, Х/33 настай, эрэгтэй/, Д /33 настай, эмэгтэй/ нарыг Эмнэлгийн байгууллагат хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.