Цаг агаар
Валютын ханш
Хууль
2022-09-23
Алтанбулаг боомтоор ОХУ-ын 830 иргэн орж иржээ

 

Оросын Холбооны Улс цэргийн дайчилгаа зарласнаас хойш нэг хоногийн дотор Хиагт-Алтанбулаг боомтоор манай улсад нэвтэрсэн ОХУ-ын иргэдийн тоо өмнөх өдрөөсөө гурав дахин нэмэгджээ.

Тодруулбал, тус улсын ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 21-ний өдөр цэргийн дайчилгаа зарласанаас хойш тус улсаас гарах иргэдийн тоо огцом нэмэгдэж, Монгол руу нэвтрэх гэсэн орос иргэд хилийн боомт дээр урт дараалал үүсгэсэн байна.

Есдүгээр сарын 22-ны 08:00 цагаас есдүгээр сарын 23-ны 08:00 цагийн хооронд Алтанбулаг боомтоор ОХУ-ын 830 иргэн орж ирсэн бол 137 иргэн буцаж гарсан байна.

 
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ