Цаг агаар
Валютын ханш
УИХ
2023-03-23
Ц.Баяр
Ж.МӨНХБАТЫГ УИХ-ЫН ГИШҮҮНЭЭС ЧӨЛӨӨЛЛӨӨ

УИХ-ын өнөөдрийн (2023.03.23) нэгдсэн хуралдаанаар  Улсын Их хурлын гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд танилцуулаа.

Н.Энхболд,  Улсын Их Хурлын гишүүн Жамъянгийн Мөнхбат Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын Их Хуралд 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ирүүлсэн. 

Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг холбогдох хуульд заасны дагуу 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа  хэлэлцлээ. Улсын Их Хурлын гишүүн Жамъянгийн Мөнхбатаас ирүүлсэн Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх тухай хүсэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ. Энэхүү Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье гэв.

Тус байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ш.Адьшаа нар асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулав.

Санал асуултад оролцсон гишүүдийн  59.5 хувийн  саналаар Ж.Мөнхбат УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдлөө.

Хуралдаанд 42 гишүүн оролцож, 25 нь зөвшөөрч, 17 гишүүн түдгэлзсэн байна.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ