Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Хот хөдөөгийн сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Нээлттэй Төв аймаг” форум 10-р сарын 13, 14, 15-ны өдрүүдэд Төв аймгийн Зуунмод суманд болно. Форумын үеэр “Нийлүүлэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг” сэдэвт төр хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтын төслүүдийн танилцуулга, Төв аймагт үйлдвэрлэсэн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, “Нээлттэй сум – Нутгаа зорьё” сэдэвт 27 сумын өдөрлөг, “Төв аймаг – Аялал жуулчлалын бүс нутаг” нээлттэй өдөрлөг, “Нээлттэй ажлын байр”-ны өдөрлөг, Төрийн байгууллагуудын “Нээлттэй өдөрлөг” тус тус зохион байгуулагдана.
Мөн хөдөө орон нутагт бизнес эрхлэх, хөдөө орон нутагт ажиллаж амьдрах боломж нөхцөлийн талаар төр, хувийн хэвшил олон нийтэд танилцуулах юм. Орон нутагт шилжин суурьшихад нь ажлын байрны асуудал тулгардаг. Тэгвэл Төв аймаг ажлын байр нэмэгдүүлэх цогц бодлого хэрэгжүүлнэ.
Төв аймаг 1.4 сая хүн амтай, Улаанбаатар хотыг хүнсээр, Үндэсний үйлдвэрүүдийг түүхий эдээр хангадаг төдийгүй хөдөө аж ахуйн стратегийн бүтээгдэхүүний гол үйлдвэрлэгч аймаг гэдгээрээ онцлог юм.