Цаг агаар
Валютын ханш
Live
2023-10-13
Монгол цэргүүд “МИАТ” ТӨХК-ийн агаарын хөлгөөр ажиллагааны газар орныг зорино

Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамирыг энэ сарын 12-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, Монгол Улс Зэвсэгт хүчин энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлснээс хойш 21 жилийн хугацаанд энхийг сахиулагчдаа ажиллагааны газар оронд хүргэх, эргүүлэн татах ажиллагааг гадаадын нислэгээр гүйцэтгэдэг байсан. Энэ мөчөөс Монгол Улсын Үндэсний агаарын тээвэрлэгч компаниар тээвэрлэх болсонд баяртай байна. Энэ нь Үндэсний агаарын тээврийг хөгжүүлэх төрийн бодлогод нийцэж байгаа юм.

Мөн “МИАТ” ТӨХК-ийн захирал Б.Мөнхтамир Монгол Улсын Зэвсэгт хүчинтэй хамтран ажиллах, Монгол цэргүүдээ тээвэрлэх болсонд баяртайгаа байгаа илэрхийлж, бүх талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Талууд “Хамтран ажиллах гэрээ”-нд гарын үсэг зурж баталгаажууллаа гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ