Цаг агаар
Валютын ханш
УИХ
2023-03-29
Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар байнгын хороо хуралдаж байна

Ерөнхий прокурор Б.Жаргалсайханаас УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өнгөрсөн баасан гарагт УИХ-д хүргүүлсэн. Үүний дагуу өнөөдөр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, ерөнхий прокурорын саналыг хүлээж авсан юм. Үргэлжлүүлэн МАН-ын бүлэг хуралдаж, Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг хүлээж авах зүйтэй гэдэгт санал нэгдсэн. 

Үргэлжлүүлэн Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна. Хууль зүйн байнгын хорооны хуралдааны дараа Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж дээрх асуудлаар шийдвэр гаргах юм. Байнгын хороодын хуралдаанд дээрх гурван гишүүн тайлбар хийж, ерөнхий прокурор мөн мэдээлэл өгөх юм. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ