Цаг агаар
Валютын ханш
60 ХОРОМ
2023-10-16
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид энэ онд 126 мянган мод тарьжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын бие бүрэлдэхүүн 2022-2030 онд "Нэг сая" мод тарихаар төлөвлөсөн.

Төлөвлөгөөний дагуу өнгөрсөн жил 72.856 мод тарьж, арчлан ургуулсан бол энэ онд 120.000 мод тарихаар төлөвлөснөөс өнгөрсөн хаврын тарилтаар 118 байршилд хайлаас, улиас, агч, шар хуайс, гацуур, чацаргана, шинэс, бургас, нарс, голт бор, буйлс зэрэг 11 төрлийн 63.279 модыг 31.6 га газарт тарьж, арчилгаа, усалгааг гүйцэтгэж байна.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн өчигдөр сүүлийн суулгацаа Сонгинохайрхан дүүргийн 21 дугаар хороонд байрлах Нарстай аманд суулгав.

Ийнхүү энэ оны намрын тарилтаар Улаанбаатар хот, аймаг орон нутгийн хэмжээнд 60.000 гаруй мод тарьж, төлөвлөсөн ажлаа 6000 модоор давуулан гүйцэтгэхийн зэрэгцээ их, дээд сургуулиудын 5000 гаруй оюутан залуусын хамт эвдэрч доройтсон ойн цоорхойг нөхөх ажлыг амжилттай зохион байгууллаа гэж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.  

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ