Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2023-10-16
“Ekids” ашиглахад дата шаардлагагүй

Өнгөрсөн хугацаанд хүүхдийн эсрэг үүссэн эрсдэлт нөхцөл байдлуудаас сургамж авч, цаашид энэ байдал давтагдахгүй, даамжрахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор E Mongolia  системд “Ekids” цонхыг нээж, эцэг эхчүүдэд үр хүүхдээ хянах, хөдөлгөөн, байршлыг нь тодорхойлох, яаралтай үед SOS дуудлага дохио илгээх, мэдээлэл солилцох, хүүхэд хамгааллын чиглэлд урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл түгээх боломж бүрдүүлжээ.

Үүрэн холбооны Мобиком, Скайтел, Юнител, Жи-Мобайл, Ондо компаниуд “E-Mongolia” болон “Ekids”-д нэвтрэхэд дата огт шаардахгүйгээр бүх хэрэглэгч ашиглах боломж олгож байна.

Мөн зөвхөн хүүхэд хамгааллын “Ekids” шийдэл төдийгүй 1.6 сая хэрэглэгчтэй төрийн мэдээлэл солилцооны E-Mongolia апп-г дата шаардахгүй, үнэ төлбөргүй хэрэглэх боломж бүрдэж байна.

Тус платформын нэвтрэх нүүрэнд “Хүүхдээр нэвтрэх” цонх нэмэгдсэн. Тэрхүү цонхоор дамжин хүүхэд регистрийн дугаараа оруулахад гарч ирэх QR кодыг эцэг эхийнх нь аль нэг нь өөрийн бүртгэлээр E-Mongolia-д нэвтрэн уншуулах юм.

Ингэснээр хүүхдүүд сургуульдаа ирсэн, гэртээ харьсан үедээ ээж аавдаа мэдэгдэл явуулах боломжтой төдийгүй өөрийн байгаа газрынхаа 3 үгт хаягийг илгээх боломжтой болж байна.

Мөн цахим орчны хүүхэд хамгаалал, яаралтай тусламж авах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг заавар зөвлөгөө байршсан Ekids цэсийг нэмэлтээр хөгжүүлсэн. Хэрэв гэнэтийн болзошгүй аюул учрахад яаралтай тусламжийн 102, 103, 108 утаснуудад шууд дуудлага хийх, эцэг эхдээ мэдэгдэл илгээх боломж бүрдлээ.

Ekids цэсээр дамжуулан хүүхдийн гадуурхалт, цахим дарамт зэрэг гэмт үйлдлүүдийн мэдээллийг Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлэх боломжтой юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ