Өвөрхангай аймгийн Засаг дарга асан “И”-д холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ
Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт “Зам тээврийн ноцтой осол гарсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн юм.
Дуудлага, мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад “Toyota” маркийн тээврийн хэрэгслийн жолооч “И” нь явган зорчигч 57 настай, эрэгтэйг мөргөж, амь насыг нь хохироожээ.
Дээрх үйлдэлд Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газраас иргэн “И”-д холбогдуулан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ оны 08 дугаар сарын 29-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, хэргийг 10 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв.
Бусад мэдээ
Шинэ жилээр хилийн боомтуудын амрах хуваарь
Мэдээ
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан /2023.12.22/
Мэдээ
УИХ-ын Хянан шалгах түр хорооны “Нотлох баримтыг шинжлэн судлах” нээлттэй сонсгол
Мэдээ
Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат /2023.12.21/
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.