Цаг агаар
Валютын ханш
Бид үйлдвэрлэгч
2023-10-20
“Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2023” үзэсгэлэн худалдаа болж байна

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2023" үзэсгэлэн худалдааны цар хүрээг өргөжүүлэх, экспортын бодлогыг нэгтгэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, 2 мэргэжлийн холбоодын санаачилгаар “Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2023” нэгдсэн арга хэмжээг 17 дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэ жил хөнгөн аж үйлдвэрийн салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ой тохиож байгаагаараа онцлогтой.

Арьс шир, ноос, ноолуур, оёдлын үйлдвэрлэлийн салбарын экспортын бүтээгдэхүүний чанар, стандартыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэгчдийн борлуулалтыг дэмжих, хэрэглэгчдийг нэг дороос худалдан авалт хийх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой тус арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноос ноолуурын холбоо, Мишээл Экспо компани хамтран зохион байгуулдаг юм. Үзэсгэлэнд:

  • Нэхий дээл, үслэг хувцас;
  • Ноос, ноолууран нэхмэл, сүлжмэл хувцас;
  • Савхин хувцас, арьсан гутал, цүнх;
  • Хүнсний бүтээгдэхүүн;
  • Бэлэг дурсгал, жижиг эдлэлээр төрөлжих ба энэ чиглэлээр үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа явуулдаг үндэсний томоохон үйлдвэрлэгчид болох ДАРХАН НЭХИЙ ХК, ДАРХАН МИНЖ ХХК, БУЛИГААР ХК, МОН ИРЭЭДҮЙ ХХК, АГНИ ХХК,  БРЭНД ГУТАЛ ХХК, АЛТАЙ КАШМИР ХХК, ГОВЬ ХК, ГОЁО ХХК, БЛЮ СКАЙ КАШМЕР ХХК зэрэг 100 гаруй аж ахуйн нэгж байгууллага оролцож байна.

100 гаруй үйлдвэрлэл эрхлэгч эх оронч худалдан авалт хийж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг уриалж аравдугаар сарын 19-23-ны өдрүүдэд "Мишээл экспо"-гийн үзэсгэлэнгийн танхимд иргэдэд бүтээгдэхүүнээ танилцуулах юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ