Цаг агаар
Валютын ханш
Улс төр
2023-10-23
 Ковидын 20 их наядын сонсгол хойшлов

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр   Ковид-19 цар тахлын үеэр Засгийн газраас хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн санхүүгийн зарцуулалтыг ил болгох ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахаар товлосон ч,  хойшлууллаа.

Сонсголыг удирдахаар томилогдсон байсан УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Ажлын хэсгийн хэдэн гишүүн суугаад энэ асуудлыг хэлэлцэх боломжгүй. Төрийн албанаас ирүүлж байгаа мэдээлэл хэт ерөнхий, сонсгол зохион байгуулсан нэр зүүгээд л өнгөрөх төдий мэдээлэл ирүүлсэн гэдгийг онцлов. Тэрээр  Ковид-19 цар тахлын үеэр тендер зарлахгүйгээр худалдан авалт хийж, хамгаалах хэрэгсэлийг хэрэгцээнээс хэтрүүлэн, шаардлагагүй худалдан авалт хийсэн,  төсөв мөнгөний асуудал хариуцсан 4-5 хүн хувьдаа хаус авсан гэх мэдээллийг тодруулах  шаардлагатай гэж үзлээ гэдгийг хэлж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ