Энэ оны эхний есөн сарын байдлаар нийт 5524 гадаадын иргэн зөрчилд холбогдож, Зөрчлийн тухай хуулиар торгох шийтгэл оногдуулснаас дийлэнх буюу 81 хувийг уригч байгууллагын гаргасан зөрчил эзэлж байгаа тул гадаадын иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
- Гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл шинээр авах, сунгуулахдаа эрх бүхий байгууллагаас олгодог зөвшөөрөл(хөдөлмөр эрхлэх, хөрөнгө оруулах)-ийг урьдчилан авах;
- Гадаадын иргэний виз, оршин суух зөвшөөрлийг хариуцан ажиллаж буй мэргэжилтнүүд виз, оршин суух зөвшөөрлийн хүчинтэй хугацааг тогтмол шалгах;
- Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрлийнх нь хугацаанд гадаадын иргэнийг нутаг буцаах;
- Байгууллага хооронд шилжих тохиолдолд өмнөх байгууллагаас хасуулах, шилжиж буй байгууллагын нэр дээр оршин суух зөвшөөрөл шинээр авахдаа манай байгууллагад биечлэн хандах;
- Паспорт, түүнийг орлох баримт бичгийн хүчинтэй хугацааг анзаараагүйгээс виз, оршин суух зөвшөөрлийн үйлчилгээг авч чадахгүй байдалд орохоос урьдчилан сэргийлэх;
- Уригчийн үүрэг нь урьсан гадаадын иргэнээ улсын хилээр гаргаснаар дуусгавар болохыг анхаарна уу.