Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Т.Бадамжунай, Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, тус хэргийн Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг маргааш буюу 10 дугаарын 25-ны өдөр зарласан юм.
Түүнийг УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байхдаа албан тушаалын нэр хүнд, эрх нөлөөг урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, мөнгө угаасан гэх үндэслэлээр шалгаж байна.
Түүнтэй хамт охин Б.Гаваагийнх нь нөхөр, ХХААХҮЯ-нд хамст ажиллаж байсан Э.Жаргалсайхан, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал асан Д.Бямба-Очир, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирал асан Д.Баярсайхан нар шүүгдэгчээр оролцох юм.
“Шувуу” ажиллагааны хүрээнд Филиппин улсаас баривчилагдан , ирсэн Хүнс хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунай цагдан хоригдож байсан ч өмгөөлөгчийнх нь зүгээс хүсэлт гаргасныг шүүх өнгөрсөн долдугаар сарын 10-нд хуралдаж, хэлэлцээд суллаж, хилийн хориг тавьсан юм.