Цаг агаар
Валютын ханш
Уурхайн өгөөж
2023-10-25
Хайлуур жоншны баяжмалын арилжаа аравдугаар сарын 30-ны өдөр явагдана

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлснээр “Монголын хөрөнгийн бирж” ХК /МХБ/ Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байна.

МХБ 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төмрийн баяжмалын арилжааг амжилттай эхлүүлж байсан бол 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газраас хайлуур жоншны баяжмал арилжих захиалгыг хүлээн авч, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 12:00 цагаас 50 багц буюу 3250 тонн хайлуур жоншны баяжмалын арилжааг зохион байгуулахаар боллоо.

“Хайлуур жоншны хүдэр, баяжмалын арилжааны гэрээний стандартыг тогтоох, мөрдүүлэх журам”-тай энд дарж танилцана уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ