Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
2023-10-27
Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын Үндэсний зөвлөгөөн эхэллээ

Дэлхийн цаг уурын байгууллага үүсэн байгуулагдсаны 150 жил, Монгол Улсад Ус, цаг уурын байгууллага үүсэж хөгжсөний 99 жил, Монгол Улсын Ус, цаг уурын алба Дэлхийн цаг уурын байгууллагад гишүүнээр элссэний 60 жилийн ой зэрэг түүхэн ой давхацсан онцлог жил болж байгаа учир Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ 2023 оныг “Ус, цаг уурчдын жил” болгон зарласан юм.

Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний "Үндэсний зөвлөгөөн"-ийг санаачлан, өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж байна.

Ус цаг уур, орчны хяналт, шинжилгээний салбарын хөгжлийн өнөөгийн байдал, тогтолцоо, тулгамдаж буй асуудал, дэлхийн болон олон улсын цаг уурын байгууллагын хөгжлийн чиг хандлагын талаарх бодлого, үйл ажиллагаа, албан хаагчдын болон эрдэмтэн судлаачдын илтгэл, мэдээллийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлж, гарц шийдлийг хэлэлцэн хөгжлийн шинэ үеийг эхлүүлэхээр 21 аймгийн 700 гаруй албан хаагч уг зөвлөгөөнд оролцож байна.

Эх сурвалж: БОАЖЯ

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ