Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2023-10-30
Х.Нямбаатар: Нийтийн тээврийн төр хувийн хэвшлийн бүлэглэлийг шалгуулна

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар 2009 оноос хойш нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл нэрээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар  авсан автобус бүрийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна гэдгээ өнөөдөр мэдэгдлээ.

2009 оноос эхлэн нийтийн тээврийн салбарт автобус худалдан авахдаа нээлттэй тендер сонгон шалгаруулалтгүй, гүйтгэлийг харгалзан үнэлж үзэлгүйгээр санхүүжилтийг хийдэг, хуучин автобусны үйлдвэрлэсэн оныг засдаг, зээлээр авсан автобусныхаа төлбөрийг төлдөггүй, зээлийн хуримтлал үүссэн ноцтой асуудал бий болжээ. Тодруулбал 2009 онд улсын төсвийн хөрөнгөөр  автобус худалдан авсан ч, улсын болон нийслэлд бүртгэлгүйгээр 10 аж ахуй нэгжид шууд шилжүүлсэн, автобус авсан аж ахуй нэгжүүд улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан автобусны эргэн төлөлтийг хийгээгүй, 30 гаруй тэрбум төгрөгийн бодит хохирол үүссэн байна. Тухайн үеийн автобус захиалагч нь Зам тээврийн яам,  санхүүжилтийг Сангийн яам хийсэн байна.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг үргүй зарцуулсан, нийтийн тээврийн жил бүрийн 300 гаруй тэрбум төгрөгийг татаасыг аж ахуй нэгжид гүйцэтгэл харгалзахгүй шууд хувааж өгдөг,  нийслэлийн нийтийн тээврийн уналтад  оруулсан Нийтийн тээврийн төр, хувийн хэвшлийн бүлэглэлийг шалгуулж хохирлыг нэхэмжилнэ гэдгийг онцлов.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ