Цаг агаар
Валютын ханш
УИХ
2023-11-01
УИХ: Байнгын хороод өнөөдөр хуралдана

Монгол Улсын Их Хурлын Байнгын хороодын 2023 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Төсвийн байнгын хороо

·      Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн  2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

·      Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·     Байнгын хорооны тогтоолын төсөл /Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

·     Байнгын хорооны тогтоолын төсөл /Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах санал бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

·      “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүдийн цалинг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·      Хууль тогтооомжид заасан шаардлагыг хангаж, 100 000 гаруй иргэдээс ирүүлсэн “Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх” талаарх нийтийн өргөдлийг хэлэлцэх

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Засгийн газарт чиглэл өгөх тухай/

15.00

“Их Эзэн Чингис хаан”

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ