Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2023-11-01
БНСУ-ын Парламентын судалгааны хорооны гишүүдийг хүлээн авч уулзлаа

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Батмагнай БНСУ-ын Парламентын Судалгааны Хорооны гишүүдийг 2023 оны аравдугаар сарын 30-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтад БНСУ-ын Парламентын Хөдөлмөрийн бодлого хариуцсан гишүүн Чон Гил Чэ тэргүүтэй төлөөлөгчид болон ХХҮЕГ-ын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний газрын холбогдох удирдлагууд оролцлоо.

Уулзалтаар хоёр улсын Засгийн газар хоорондын “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хэрэгжилт, Монгол Улсад олгогдсон квот ашиглалын үр дүн, хөдөлмөрийн гэрээт ажилтны виз олголтод уян хатан бодлого хэрэгжүүлэх цаашлаад Монгол ажилтны ажил мэргэжлийн ур чадварыг ахиулах боломж нөхцлийг бүрдүүлэхэд хамтарч ажиллах саналыг илгээгч байгууллагын талаас тавьсан.

Хүлээн авагч тал буюу БНСУ-ын Парламентын Судалгааны Хорооноос Монгол Улсаас ажиллах хүч хүлээн авахтай холбогдуулан ХАА, газар тариалан, барилгын салбарт ажиллах хүч сонгон шалгаруулж, авах асуудлыг судалж байгаа талаараа танилцуулж, илгээгч байгууллагын саналыг холбогдох шатанд ярилцаж, нааштайгаар шийдвэрлэх асуудлаар уулзалт зохион байгуулж, Монголын талд мэдэгдэхээр болов гэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ.  

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ